Нууцлалын бодлого
APERP — «Гайхалтай төсөл ХХК»-ийн дотоод удирдлагын систем. Шинэчилсэн: 2026.11.03
Хэн ашигладаг вэ
Систем зөвхөн байгууллагын ажилтнуудад зориулагдсан. Админ бүртгэсэн Gmail хаягтай хүн л нэвтэрнэ.
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Google-ээр нэвтрэхэд: таны Gmail хаяг, нэр (Google-ийн
openid,email,profileэрх). - Системд та өөрөө оруулсан мэдээлэл: ажил, цагийн бүртгэл, санаа ба санал, уулзалтын тэмдэглэл.
- Аюулгүй байдлын зорилгоор: нэвтрэлтийн session (cookie), IP хаяг, хөтчийн мэдээлэл.
Хэрхэн ашигладаг вэ
Зөвхөн таныг нэвтрүүлэх, байгууллагын дотоод ажлыг зохион байгуулах, мэдэгдэл илгээхэд ашиглана.
Gmail илгээх эрх
Админ байгууллагын нэг Gmail хаягийг «илгээх» эрхээр (gmail.send) холбож, системийн мэдэгдлийг
(ажил оноогдох, уулзалтын сануулга г.м.) и-мэйлээр илгээнэ. Систем шууданг уншихгүй, хадгалахгүй.
Google API-аас авсан мэдээллийг
Google API Services User Data Policy-ийн
«Limited Use» шаардлагын дагуу ашиглана.
Хуваалцах
Мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй. Зөвхөн нэвтрэлт, и-мэйлд Google-ийн үйлчилгээг ашиглана.
Хадгалах ба устгах
Мэдээлэл байгууллагын серверт хадгалагдана. Нэвтрэлтийн session 60 хоногт дуусна. Ажлаас гарсан ажилтны бүртгэлийг идэвхгүй болгоно. Өөрийн мэдээллийг устгуулах, засуулахыг байгууллагын админаас хүснэ үү.